DARDAS.MN

Спорт

Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпийн эрх авлаа

Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр “Токио-2020” олимпийн эрх авлаа. Манай 3х3 төрлөөр эмэгтэй шигшээ баг шууд оролцох эрхтэй дөрвөн багийн нэгээр тодорлоо Мөн манай эмэгтэй багтай хамт ОХУ, БНХАУ, Румын улсын…

Нийтэлсэн:

Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпийн эрх авлаа

Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр “Токио-2020” олимпийн эрх авлаа. Манай 3х3 төрлөөр эмэгтэй шигшээ баг шууд оролцох эрхтэй дөрвөн багийн нэгээр тодорлоо Мөн манай эмэгтэй багтай хамт ОХУ, БНХАУ, Румын улсын эмэгтэй сагсан бөмбөгчид олимпод оролцох эрхтэй болсон. 

Манай багт Б.Болор-Эрдэнэ, Г.Ганзул, Б.Нандинцэцэг, О.Хулан, Б.Ариунцэцэг, Э.Чимэддолгор нар багтаж байна. Харин эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Япон улсын багууд шууд оролцох эрхтэй болсон бөгөөд манай багийн хувьд шууд оролцох эрхээ авч чадаагүй ч 2020 оны гурав болон дөрөвдүгээр сард болох олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцох боломжтой юм байна.