DARDAS.MN

Өдрийн хүн

Харамсал, харуусал

Одоо түүнд үнэхээр харамсалтай санагдаж байгаа. Өөртөө, үүссэн нөхцөл байдалд тэр маш их харамсаж байгаа нь мэдээж. Ялагдсаныхаа дараа ихэд харамсаж уйлж, бачуурсан байсан, Э.Сумъяа. Дэлхийн аваргад явахаасаа өмнө л…

Нийтэлсэн:

Харамсал,  харуусал

Одоо түүнд үнэхээр харамсалтай санагдаж байгаа. Өөртөө, үүссэн нөхцөл байдалд тэр маш их харамсаж байгаа нь мэдээж. Ялагдсаныхаа дараа ихэд харамсаж уйлж, бачуурсан байсан, Э.Сумъяа. Дэлхийн аваргад явахаасаа өмнө л мордохын хазгай гэгч болж, монголчуудын тал нь түүнийг буруутгасан. Аргагүй, улсын аваргаар жиндээ орж чадалгүй хасагдсан. Гэтэл 53 кг-ын жинд залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлсэн М.Пүрэвтунгалагийн ДАШТ-д явах боломжийг хааж, Казахстаныг зорьсон. М.Пүрэвтунгалагийн аав охиныхоо төлөө хөлөө хүрэх газар явж заргалдаж, нийгэмд “түймэр” тавьсан юм.

Охиныхоо төлөө явсан эцэг хүний зөв. Э.Сумъяа олон жил барилдсан, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай бөх. Улсын аваргаар жиндээ орж чадахгүй хасагдана гэдэг хариуцлагагүй хэрэг.  Буруутгахгүй байхын аргагүй. Гэхдээ л түүнийг Чөлөөт бөхийн холбоо сонгоод, дасгалжуулагч нар нь итгээд дэлхийн аваргад явуулсан. Харин хүмүүсийн хүссэн шиг медальд хүрч чадсангүй. Аргагүй ээ, тийм их хэл ам, дарамтын дараа. Хэрвээ ялагдчихвал яана даа гэсэн дарамтын дор дэлхийн шилдгүүдтэй барилдахад амар биш байсан нь ойлгомжтой.

Тэр дарамтыг ч тэсэж, давж гарч чадалгүй ялагдчихлаа.  Ийм л юм болох байж. Тэр сайн тамирчин, дэлхийд аль хэдийнэ нэрээ данслуулчихсан. Баргийн аавын хүү, ээжийн охин дэлхийд финалддаггүй юм. Тэр чадсан, амжилт гаргасан. Үнэндээ М.Пүрэвтунгалаг гэдэг охиноос илүү амжилт гаргах найдлага байсан. Харин бид өөрсдөө тамирчныхаа боломжийг хумсалчихлаа. Одоо дээрээс нь нэмж битгий дэвслээрэй. Тэр улсын аваргаар жиндээ орж чадаагүйдээ, залуу тамирчинтай холбоотой асуудалд хутгалдсандаа, Казахстанд очоод ялагдсандаа голдоо ортол харамсаж байгаа. Тэр харамсалтай нь л  үлдээе, нэмэрлээд яах вэ.  

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31