DARDAS.MN

Өдрийн хүн

Макетчин

Тэр залуу сайд өөрөө тэр макетыг хийгээгүй байх л даа. Тэгэхдээ л хийлгэчихэж, хүлээн зөвшөөрчихөж, Төрийн ордонд авчраад Ерөнхий сайдад үзүүлчихэж. Хийснээс ялгаа юу байхав. Үндэсний урлагийн их театрыг яг ингэж…

Нийтэлсэн:

Макетчин

Тэр залуу сайд өөрөө тэр макетыг хий­гээгүй байх л даа. Тэгэхдээ л хийлгэчихэж, хүлээн зөвшөөрчихөж, Төрийн ордонд авчраад Ерөнхий сайдад үзүүлчихэж. Хийснээс ялгаа юу байхав. Үндэсний урлагийн их театрыг яг ингэж барина гэх архитекторын “мундаг” шийдэл бүхий макет нь олон нийтийн жигшил зэвүүцлийг төрүүллээ. Зарим нь талхаар, бяслагаар, картон цаасаар макет хийн доромжилж эхэллээ. Гоё байна.

Бүтэн жилийн хугацаанд хоёр удаа тендер зарлаад бүтэлгүйтсэн, хугацаа нь тулчихаар яараад 14 хоногийн дотор нэг макетархуу юм хийгээд ирсэн нь “Зайл” гэж загнуулах шалтаг болж. БСШУС-ын дэд сайд Б.Ганбаяр энэ ажлыг хариуцаж байгаа хүнийхээ хувьд загнуулах нь зөв.

Ерөнхий сайд загнаад өнгөрсөн нь их юм. Хөөж гаргаад, тушаалыг нь унших байсан юм. Мөнгө нь байна, асуудлыг нь шийдчихсэн ажлыг иймэрхүү зохион байгуулалт муутай хийхээр хэний ч уур хүрнэ. Дэд сайдын албан тушаалд очсоноосоо хойш, 2018 онд хөрөнгө орлогоо “жилийн орлого 131 сая 929 мянган төгрөг, 775 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 120 сая төгрөгийн “Ланд-200” машинтай, дотоодын банкны дансандаа 450  сая төгрөгтэй” гэж мэдүүлжээ.

Том байна, баян байна. Үндэсний урлагийн их театрын тендер хоёр удаа буцсан, бүтэлгүйтсэн шалтгаан нь юу юм бол.  Залуу хүн, ирээдүйн карьераа бодохгүй л байна даа.  МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас “сраз майор” гэдэг шиг дэд сайд болсон нь атаархам. FM радио, телевизэд сэтгүүлч байсан залуу сайд хийх нь НИТХ-ын төлөөлөгч байх, МАН-ын Бага хурлын гишүүн байхаас шал өөр юм л даа, уг нь. 

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31