Спорт
“Тал нутгийн Монгол” марафон гүйлтийн тэмцээн болно
Монголын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээн ирэх сарын 08-ны өдөр “ Хүй долоо худаг”-т, өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадууд, хөгжлийн…

Монголын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээн ирэх сарын 08-ны өдөр “ Хүй долоо худаг”-т, өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөрвөн үндсэн насны ангиллаар, 3км, 5км, 10км, 21км-ийн зайд болох гэж байна.
"Тал нутгийн Монгол" олон улсын марафон гүйлтийн тэмцээн нь 1996 онд анхны гараагаа нээсэн түүхтэй. Монгол орны уудам тал нутагт зохион байгуулагддаг уг тэмцээнд гадаад, дотоодын олон мянган гүйлт сонирхогчид оролцож, тус өдрийг эрүүл чийрэг, “спортлог” өнгөрүүлдэг онцлогтой билээ.
Монголын үндэсний олимпийн хорооноос Олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор “Тал нутгийн Монгол – 2019” Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа аж.
