DARDAS.MN

Спорт

Г.Одбаяр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр өнөөдрийн ганц найдвар болоод байсан. Гэвч тэрбээр дөнгөж сая Туркийн бөх, дэлхийн залуучуудын аварга Билал Силоглуд торгуулиар ялагдаж, тэмцээнээ…

Нийтэлсэн:

Г.Одбаяр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр өнөөдрийн ганц найдвар болоод байсан. Гэвч тэрбээр дөнгөж сая Туркийн бөх, дэлхийн залуучуудын аварга Билал Силоглуд торгуулиар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.

Г.Одбаяр Туркийн бөхийн эсрэг юу ч хийж чадсангүй. Ойрхон хоёр торгуулж, нэмэлт цагт дахин торгуулснаар тэмцээнээ өндөрлөлөө. Өнөөдөр 73 кг-ын хоёр бөх хоёулаа медалийн тааварт байсан. Гэвч Ц.Цогтбаатар эхний тойрогт, Г.Одбаяр шөвгийн 16-д ялагдаж байна.