DARDAS.MN

Спорт

Б.Бат-Эрдэнэ, Э.Батмагнай нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн өмнө Эстонийн нийслэл Таллинд эхэлсэн билээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан…

Нийтэлсэн:

Б.Бат-Эрдэнэ, Э.Батмагнай нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн өмнө Эстонийн нийслэл Таллинд эхэлсэн билээ. Өчигдөр  эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан боллоо. Манай улсаас 74 кг-ын жинд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, 92 кг-д өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Энхтүвшингийн Батмагнай нар өнөөдөр  хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн. 

Б.Бат-Эрдэнэ хагас шигшээд Японы Жинтаро Мотоямад 6:10-аар, Э.Батмагнай 1/2 шигшээд АНУ-ын Жон Дэвисонд цэвэр ялагдсан юм. Түүнчлэн 86 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Билгүүн, 125 кг-д “Хангай хүчтэн” дэвжээний тамирчин С.Ган-Эрдэнэ нар өнөөдөр  дагаж барилдана. Амжилттай барилдвал цаашлаад медаль хүртэх боломж бий.