Эдийн засаг
Монголбанк тавдугаар сард 1.66 тонн алт худалдан авчээ
Монголбанк өнгөрсөн тавдугаар сард 1661 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1845 кг -ыг авч байснаас 184 кг-аар бага байжээ. Харин Монголбанк 2018 оны эхний таван сард 4.95 тонн алт худалдан авсан нь өмнөх оны…

Монголбанк өнгөрсөн тавдугаар сард 1661 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1845 кг-ыг авч байснаас 184 кг-аар бага байжээ. Харин Монголбанк 2018 оны эхний таван сард 4.95 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 4.88 тонн алт авч байснаас 73 кг-аар их буюу 1.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2018 оны тавдугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,642.85 төгрөг байсан аж.