Спорт
Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ
Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны --есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд эхэллээ. Есийн даваанд Увс аймгийн харъяат…
Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны --есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд эхэллээ. Есийн даваанд Увс аймгийн харъяат Улсын аварга Н.Батсуурь Хэнтий аймгийн харъяат Улсын арслан Э.Оюунболд нар үзүүр түрүү булаалдлаа. Хоёр бөх өмнө нийт 5 удаа барилдснаас тавд нь Улсын аварга Н.Батсуурь даваад байсан юм. Үзүүр түрүүний барилдаанд Улсын арслан Э.Оюунболд давж улсын аварга цолны болзол хангалаа.
Улсын аварга Н.Батсуурь /Увс/ - Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/