Спорт
Жимми Батлер Филигээс явж, Ол Хорвард Филид ирлээ
Филадельфиа 76 багт өнгөрсөн жил ирсэн Жимми Батлер энэ жил чөлөөт тоглогч болж байгаа юм. Гэвч тэрбээр багаа сольж Миами Хитийн санал болгосон 4 жилийн 141 сая ам.долларын гэрээг тохирцоод байгаа билээ. Түүнд уг нь…

Филадельфиа 76 багт өнгөрсөн жил ирсэн Жимми Батлер энэ жил чөлөөт тоглогч болж байгаа юм. Гэвч тэрбээр багаа сольж Миами Хитийн санал болгосон 4 жилийн 141 сая ам.долларын гэрээг тохирцоод байгаа билээ. Түүнд уг нь Сиксерс 5 жилийн 190 саяыг санал болгосон юм байна.
Тэрбээр өнгөрсөн улиралд 65 тоглолтод оролцож 18.7 оноо, 5.3 самбар, 4 дамжуулалтыг дунджилч байжээ. Харин Сиксерс багтаа Ол Хорвардыг нэгтгэж чадсан бөгөөд 4 жилийн 97 сая ам.долларын цалинг тохиролцож чаджээ. Харин өнгөрсөн улирал солилцоогоор ирсэн Тавиас Харрисыг багтаа авч үлдэж чаджээ.