ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүүх Д.Эрдэнэбилэгийг дахин хорих саналыг хойшлууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-21

“Худалдаа хөгжлийн банк”-ны эзэн Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон болон Ц.Пүрэвтүвшин нарыг өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, албадан баривчилж, цагдан хорьсон. Гэвч  хоёр хоногийн дараа үндэслэлгүйгээр цагдан хорьсон хэмээн батлан даалтад гаргасан юм. 

Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тэднийг дахин цагдан хорих санал ирүүлсний дагуу шүүх хуралдаан болсон ч хорих саналыг хойшлууллаа. Учир нь Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж шүүгчээс татгалзсан байна.