“Челси” Пулишичийг танилцууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-21

Английн “Челси” клуб Кристиан Пулишичийг худалдаж авсан билээ. Лондоны клуб 20 настай хагас хамгаалагч “Стэмфорд Бридж” цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор танилцууллаа.

“Челси” түүнийг “Боруссия Дортмунд”-аас өвлийн солилцооны цонхоор 64 сая еврогоор худалдаж авсан юм. Улмаар улирал дуустал хуучин багтаа зээлээр тоглож байгаад ийн Английн багт ирлээ.