Торонто Репторс хожиж, цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

Б.ГАНЗОРИГ
2019-05-21

Дорнод бүсийн аваргын төлөө Торонто Репторс болон Милоуки Багс багууд үлдээд байгаа билээ. Өнөөдөр цувралын дөрөв дэх тоглолт болж байгаа бөгөөд Репторс талбайдаа 102-120 харьцааагаар бутниргэж цувралыг тэнцүүллээ. Энэ цувралд эхний хоёр тоглолтод Багс талбайдаа ялалтыг авчаад байсан бөгөөд Репторс өмнөх тоглолтод талбайдаа ялалт байгуулаад байсан билээ.

Тус тоглолтод Кайл Ловри 25 оноо, Кавай Леонард 19 оноог тус тус авсан бол сэлгээнээс Повел 18, Сөрж Ибака 17 оноо, 13 самбараас бөмбөг авч багаа хожилд хөтөлжээ. Харин эсрэг багаас Крис Меддлетон 30 оноо, Яннис Адетокумбо 25 оноо, 10 самбараас бөмбөг авчээ. Цувралын тав дахь тоглолт энэ сарын 24-ны өглөөний 08:30 цагт болно.