Какүрюү М.Ананд есөн даваатай боллоо

Б.ГАНЗОРИГ
2019-05-21

Японы мэргэжлийн сүмогийн нацү башёгийн арав дахь өдрийн барилдаанууд өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнийг тэргүүлж байгаа их аварга Какүрюү М.Ананд маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Абитай барилдан давлаа. Ингэснээр есөн даваа нэг унаатай болж башёг тэргүүлж байна. Өнөөдөр Какүрюү М.Ананд маэгаширагийн 5-өөс барилдаж байгаа Миёгирютэй барилдана.

Харин М.Анандтай хамт тэргүүлэгчдийн эгнээнд явсан сэкивакэ Точиношин комосүби Метакэүмиг, маэгаширагийн найм дахь бөх Асанояма М-7 гоос барилдаж байгаа Шодайг давс есөн даваа нэг унаатайгаа башёг тэргүүлж байна. 

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Какүрю М.Ананд 9-1
Секиваки  Ичиножү А.Ичинноров 2-6 гэмтсэн
Маэгашири-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-4
Маэгашири-16 Дайшохо Ч.Шижирбаяр 6-4
Маэгашири-17 Чиёошома Г.Мөнхсайхан 3-7