ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жолооны үнэмлэх сэргээх, авах өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-21

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Нээлттэй хаалганы өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд болох ба жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Мөн автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг  төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлэх аж. Тиймээс иргэд тэдгээр үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох юм. Мөн бидний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.