ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улс төрийн намуудын рейтинг /судалгааны дүн/

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-23

“ННС” судалгааны байгууллага  нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн, ямар нэгэн нам, байгууллага, хувь хүнээс хараат бусаар судалгаа хийдэг мэргэжлийн байгууллага юм. Энэ удаа өөрийн санхүүжилтээр гурван сарын турш улс төрийн намуудын рейтингийн талаар судалгаа явуулсан бөгөөд судалгаанаас гарсан зарим нэгэн үр дүнг та бүхэнд танилцуулж байна. Энэ удаагийн судалгаагаа 2018 оны есдүгээр сарын 10-аас арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаанд явуулсан юм. Судалгаанд Улаанбаатар хот, орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 16 мянган иргэнээс квотчилсон, санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж авсан болно. Энэхүү судалгааны онцлог бол өмнө судалгаа авдаг судалгааны байгууллагууд голлох гурван намын нэрийг л оруулан судалгаа авдаг байсныг эвдэж, одоогоор тогтмол үйл ажиллагаа явуулж буй 10 намыг оролцуулж авсан болно. Мөн судалгаанд аймаг тус бүрд 500, 500 хүнээс авч, нийслэл хотын гэр хорооллоос 3500 хүн, орон сууцны хорооллоос 2000 хүнээс авч нийт 16000 хүнээс судалгаа авлаа. Судалгааны үр дүнгийн хамгийн сонирхол татам хэсэг нь иргэд УИХ-д суудалтай гурван нам болох МАН, АН, МАХН намын дотоод маргаанаас залхаж бусад улс төрийн хүчнийг дэмжиж байгаа үр дүн гарсан явдал байлаа.

Жич: Доорхи таван намаас бусад нь намын тогтсон байргүй байдаг болно.
Монгол Ардын нам: Регистрийн дугаар: 8488908 Бүртгэлийн дугаар: 8082001001, Гишүүдийн тоо: 161.300 Улаанбаатар хот, 14200, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Алтангэрэлийн гудамж-3, Тусгаар тогтнолын ордон, Холбоо барих утас: 1800-1921

Ардчилсан нам: Регистрийн дугаар: 8488916, Бүртгэлийн дугаар: 8082001002, Гишүүдийн тоо: 150.000 Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-8, Ардчилсан намын байр. Утас: 51-262055,
51-264221, 11-318210, 51-262862, 11-312862
Монгол Ардын Хувьсгалт нам: Регистрийн дугаар: 8489084, Бүртгэлийн дугаар: 8082001017, Гишүүдийн тоо: 35.000 Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 5 байр, холбоо барих утас: 99109619, 99078778

Монголын Үндэсний Ардчилсан нам: Регистрийн дугаар: 8489025, Бүртгэлийн дугаар: 8082001012, Гишүүдийн тоо: 26.000, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 24/3, 04 тоот, Утас: 99116001, 99118888, 91929022

Үнэн Ба Зөв нам: Регистрийн дугаар: 8489114, Бүртгэлийн дугаар: 8012103205, Гишүүдийн тоо: 819, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, ногоон нуурын гудамж Pro-One оффис 5 давхар
Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2018 оны есдүгээр сарын 10-нд эхлүүлж 2018 оны арванхоёрдугаар сарын 10-нд дуусгасан болно.
Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулгаар цуглуулсан болно.

Судалгааны түүвэрлэлт: Судалгааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон. Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар: Итгэлцлийн түвшин: 95%;
Алдааны магадлал: 5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

Иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Архангай аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Баян-Өлгий аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Баянхонгор аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Булган аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Говь-Алтай аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Говьсүмбэр аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Дорноговь аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Дорнод аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Дундговь аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Завхан аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Орхон аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Өвөрхангай аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Өмнөговь аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Сүхбаатар аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Сэлэнгэ аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Төв аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Увс аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Ховд аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Хөвсгөл аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Хэнтий аймгийн иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг иргэдийн дэмжиж буй улстөрийн нам

Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг иргэдийн дэмжиж буй улстөрийн нам