ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Бүү горьд, хүсэл чинь бүтэхгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-09-26

Ирэх долоо хоногт УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Чуулганаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй зарим сайдыг огцруулж магадгүй гэх мэдээлэл цахим сүлжээнд гараад буй.

Тэгвэл Ч.Хүрэлбаатар сайд өөрийн албан ёсны цахим хуудастаа дараах мэдээллийг нийтэлжээ. Тэрбээр "Нүүрсний хулгайчид, тэднээс санхүүжигчид миний тухай хэсэг ярьж, бичиж, сэвцгээжээ. Би ч бүх төрлийн хулгайчдын хорхойтой “алтан” араанд нь зуугдаад удаж байгаа гэдгээ ч сайн мэднэ. Бүү горьд. Хулгайчид, түүний дотор нүүрсний хулгайчид та нарын хууль, ёсыг уландаа гишгэж, бурууг зөв болгож, зөвийг буруу болгох “мунаг” хүсэл чинь бүтэхгүй гэдгийг хэлье. Хулгайчдын бохир мөнгөөр үзэл бодол, сэтгэл зүйгээ залуулдаг нь монголчууд биш" гэсэн байна.

Keterangan tidak tersedia.