ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүхбаатар дүүрэгт "Улаан булан" төсөл хэрэгжинэ

Т.САНДАГ-ОЧИР
2021-06-24

Сүхбаатар дүүргийн 14-р хороонд "Улаан Булан" төсөл хэрэгжиж, төслийн хүрээнд бохир, таагүй байсан гудамжны буланд зураг зурж, гэрэл нэмсэн өөрчлөлт хийжээ.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэрээр

"ТУС АЖЛЫГ САНААЧЛАН ХОРООНДОО ГЭРЭЛ ГЭГЭЭ НЭМСЭН 14-Р ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА, СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ MUNKHTUVSHIN LKHAGVADORJ, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ, 14-Р ХОРООНООС СОНГОГДСОН М. АЛТАНГЭРЭЛ ТӨЛӨӨЛӨГЧ НАРТАА БАЯРЛАЛАА. МӨН УБ ХОТЫНХОО ГУДАМЖ ТАЛБАЙД ЭЕРЭГ УУР АМЬСГАЛ БИЙ БОЛГОН ГЭРЭЛ ГЭГЭЭ ТҮГЭЭЖ БУЙ УРАН БҮТЭЭЛЧИДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЗҮГЭЭС СБД-ЫНХЭЭ БУСАД ХОРОО ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ ТАЛБАЙД УГ ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ДЭМЖИЖ САНХҮҮЖҮҮЛЖ АЖИЛЛАХ БОЛНО".

хэмээн бичсэн байна.