ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"ЭЕШ-ыг ирэх наймдугаар сар хүртэл хойшлууллаа"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-23

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр  "Энэ жилийн долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах байсан ЭЕШ-ыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг яамнаас гаргаж байна. Тухайлбал, нэгдүгээр хавьталтай ойрхон гэсэн 1500 хүүхэд тогтоогдсон. Эдгээр хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй байх эрсдэл үүссэн учраас ийм шийдвэр гаргалаа.

ЭЕШ-ыг улсын хэмжээнд 9,620 багш зохион байгуулдаг. Эдгээр багшийн тодорхой хувь нь халдвар авсан. Улаанбаатар хотоос 21 аймагт 66 багш ЭЕШ зохион байгуулдаг. Эдгээр багшийн 10 орчим нь халдвар авсан. ЭЕШ зохион байгуулах боломжгүй гэсэн үг. 40,420 хүүхдээс 21 аймагт ирж ЭЕШ-д орох 7,600 орчим хүүхэд бий.

Өнөөдрийн байдлаар есөн аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарлаж, сумаас аймаг, аймгаас сум руу зорчих хөдөлгөөнийг зургадугаар сарын 30 хүртэл хаагаад байгаа. Ийм олон нөхцөл үүссэн учраас ЭЕШ-ийг хойшлуулж байна. Долдугаар сарын 10-нд  өдрийг ЭЕШ авахыг зарлана" гэсэн юм.