ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.БОЛОРТУЯА: Наадмыг хугацаанд нь үзэгчгүй хийхээр болсон

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-23

 

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өглөө. Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас 12-15 насны хүүхдүүдийг ирэх даваа гарагаас “Файзер” компанийн вакцинаар дархлаажуулна. Үйлдвэрлэгч компанийн зүгээс зөвлөмж авч, албан ёсны зөвлөмж удахгүй албажиж ирнэ. Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянга орчим буюу нийт хүн амын 10 хувийг нэмж дархлаажуулна.

Улсын баяр наадмыг нийслэлд тэмдэглэхдээ хугацаанд нь үзэгчгүй хийхээр болсон. Орон нутагт цар тахлын халдвар буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдвэрлэнэ” гэв.