ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.УУГАНБАЯР: Нийт хүн амын 52 хувь вакцинд хамрагдсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-23

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Монгол Улс 3.2 сая хүн амтай. Үүнээс зорилтот бүлгийн буюу 18-аас дээш насны иргэдийг анх 2 сая 67 мянгаар тооцож байсан бол 16-17 насны хүүхдүүдийг нэмээд 2,151,545 болсон. Өнөөдрийн байдлаар вакцины II тунд хамрагдсан хүн нийт хүн амын 52 хувийг эзэлж байна. Тиймээс сүргийн дархлаа тогтох болоогүй. Улаанбаатарын хувьд 1.4 сая хүн амьдардаг гэж үзвэл дөнгөж 59 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан байна.Өнөөдрийн байдлаар 1,031 буюу 6.8 хувь жирэмсэн эмэгтэй вакциндаа хамрагджээ. 16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлсэн. Энэ насны 84,288 хүүхэд байна. Үүнээс нэгдүгээр тунд 10,294 хүүхэд вакциндаа хамрагджээ. Зорилтот бүлгийн 2,151,545 хүнээс вакциндаа хамрагдаагүй хүмүүс байна. Вакцинд хамрагдаагүй 300 гаруй мянган хүн байна” гэв.