ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхыг зөвлөв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-23

Өчигдөр зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт таван хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл хоёр бүртгэгдэж, орон нутагт хоёр хүний амь хохирчээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 60 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 17 зөрчил илэрсэн байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг жолооч зорчигч та бүхэн тогтмол зүүж хэрэглэх,  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарцаар гарахдаа гараас нь хөтлөн зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.