ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЗАСГИЙН ГАЗАР: Зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах эсэхийг шийдвэрлэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-23

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын өмнөх хуралдаанаар хоол үйлчилгээний газруудыг заалаар үйлчлэх, амралт, сувиллын газруудын үйл ажиллагааг долоо хоног хязгаарлах шийдвэр гаргасан билээ. Мөн хязгаарлалтыг хэрхэх эсэхийг шийдвэрлэнэ.

Түүнчлэн эрдэмтдийн зөвлөл хөл хорио тогтоох санал гаргасан гэдгээ мэдэгдсэн. Харин үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм.