ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг утсаар төлбөргүй өгөх өдөр

Т.САНДАГ-ОЧИР
2021-06-23

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсанд холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс