ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БАЙРШИЛ: Өнөөдөр 28 цэгт 3,338 иргэнийг коронавируст халдварын эсрэг дархлаажуулна

Т.САНДАГ-ОЧИР
2021-06-23

Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 28 цэг ажиллана.

Тодруулбал явуулын найм, суурин 20 цэгт 42 багийн 247 эмч, ажилтан ажиллаж, 3,338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэл хотод өчигдөр 5,735 иргэнд вакцин хийхээр тооцоолж байв. Гэвч I тунгийн дархлаажуулалтад 1,781, II тунд 1,944 буюу нийт 3,725 иргэн вакцинаа хийлгэжээ. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.3 хувь буюу 975,240 нь I тунд, 90.3 хувь буюу 860,689 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 692 жирэмсэн эх, 16-17 насны 5,827 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: