ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

119 төвийн утсанд өчигдөр 11 мянга гаруй дуудлага мэдээлэл бүртгэжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-22

“Ковид-19 халдварын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11536  дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Дуудлагын 92 хувь буюу 10455 нь дархлаажуулалт, шинжилгээний цэгтэй холбоотой лавлагаа мэдээлэл, 4 хувь нь гомдол, 4 хувь нь санал хүсэлт, ба бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 96 хувь буюу 11114 дуудлагыг шийдвэрлэжээ. Зургадугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 194678 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 130791 буюу нийт дуудлагын 67 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.