ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуурамч мэдээлэл түгээснээ зөвшөөрч, АН-ын бүлгийн гишүүдээс уучлал хүсэв

O.Admin
2021-05-14

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд улс төрийн өлсгөлөн зарласан. Гишүүд нэг хүний, нэг намын дарангуйллын эсрэг, өрсөлдөгч намынхаа дотоод асуудалд хутгалдаж үүндээ төрийн байгууллагыг ашигладаг байдлыг таслан зогсоохын тулд тэмцсэн. Гэвч тэдний тэмцлийг үнэгүйдүүлэх зорилгоор худал мэдээлэл тараасаар байна. Зарим хэвлэл, хуурамч мэдээлэл түгээснээ хүлээн зөвшөөрч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс уучлал хүслээ. Ардчилсан намын бүлэг хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэж, сэтгүүлчдэд хүндэтгэлтэй ханддаг. Гэвч цаашид гүтгэлгийн шинжтэй, хуурамч мэдээллийг зориудаар тарааж байгаа хэвлэл мэдээллийг хуулийн байгууллагад мэдэгдэхээ анхааруулж байна.