ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Ананд хүүгийн мэс заслын зардал бүрдэж БНСУ-ыг зорилоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-13

Хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлогдоод байсан н.Ананд хүүгийн мэс заслын зардал бүрдэж, БНСУ-ыг зорихоор болжээ.

Энэ талаар түүний ээжээс тодруулахад "Хагалгааны 380 сая төгрөг бүрдэж бид хоёр БНСУ-ыг зорихоор Чингис хаан нисэх онгоцны буудалд ирээд байна. Бид 10:40 цагт ниснэ.

Хүүгийн эмчилгээ зургаан сараас нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Хагалгааны дараа туяа, физик, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн дарааллаар явах тул нэлээд хугацаа зарцуулах байх. Хүүд минь тусалж хандив өгсөн Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа" гэв. Хандив цуглуулж эхэлснээс хойш Ананд хүүгийн ээжийн дансанд нийт 398 сая 164 мянган төгрөг цугларчээ.