ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын Хяналтын хороо Ц.АНАНДБАЗАР гишүүний асуудлыг хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-13

МАН Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, намынхаа гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, 1000 орчим хохирогч байгаа гэх мэдээлэл бий. 

Тиймээс Хяналтын хороо хуралдаж, тодорхой шийдвэр гаргах аж. МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Батболд нарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа.  Өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй.  Түдгэлзээд хуулийн байгууллагаар шалгуулаад, асуудлаа шийдэх ёстойг өчигдөр сануулж байлаа.