ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хадгалалтын горим алдагдсан коронавирусийн эсрэг 253 хүн тун вакциныг устгажээ

Т.САНДАГ-ОЧИР
2021-05-13

МХЕГ-аас орон нутгийн хэмжээнд 19 дархлаажуулалтын цэгт хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Хяналтаар яаралтай тусламжийн эм тариа, хэрэгсэл хангалтгүй, хүлээлгийн өрөөг зохион байгуулаагүй зөрчил илэрсэн байна.

Мөн энэ сарын 5-ны өдөр Дундговь аймгийн төвөөс тус аймгийн Цагаандэлгэр сум руу коронавируст халдвар /ковид-19/-ын эсрэг вакциныг тээвэрлэх явцад цасан шуурганд төөрч, автомашин цасанд сууж саатан, тавдугаар сарын 6-ны өдрийн 12:00 цагт Цагаандэлгэр сумын төвд ирэхэд 3 хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байжээ. Иймд горим алдагдсан 250 хүн тун вакциныг битүүмжлэн хэрэглээнд гаргалгүй, устгахаар шийдвэрлэжээ.

Мөн энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх дархлаажуулалтын түр цэгт нэг фалкондоо 10 хүн тун бүхий АстраЗенека вакцины үлдэгдэл 3 хүн тунг хүн ирээгүй, задалснаас хойш 6 цаг болсон тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу устгасан байна.