ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Оюунгэрэл АН-аас гарах өргөдлөө өгчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-12

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-аас гарах өргөдлөө өгчээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа  "Миний бие Ц.Оюунгэрэл нь Ардчилсан намаас гарах хүсэлтээ үүгээр илэрхийлж байна.

Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. Шинэ платформын тухай орой 19:30 минутад лайваараа танилцуулна" гэж бичжээ. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж байсан ч дотроосоо дэмжллэг чадаагүй билээ.