ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЗАСГИЙН ГАЗАР: Тариалалтын талаар хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-12

Засгийн газрын  ээлжит хуралдаанаар  өнөөдөр хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд оруулсан өөрчлөлт, агаарын тээврийг хялбаршуулах журам батлах тухай, тариалалтын талаар авах арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.