УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд долоо хоногийн дараа өлсгөлөнгөө зогсоолоо. Тэд нэг нам, нэг хүний дарангуйлалыг эсэргүүцэж, тэмцсэн бөгөөд зөвшилцөлд хүрч, ийнхүү зогсоож байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Биднийг дэмжиж, ирсэн ард түмэндээ баярлалаа. Эх орон шудрага ёсны төлөө бид зүтгэнэ” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан "Бид тэмцлээ зогсоохгүй. Төлөвлөсөн ажлаа хийж дуустал тэмцэнэ. Нэг намын дарангуйлал сөнөх болтугай. Монголд ардчилал мандан бадрах болтугай" гэлээ.