ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгуулийн бүх шатны хороодыг байгуулж дууслаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс өмнө сонгуулийн хэсгийн хороод бүрэн байгуулагдлаа.

Ингэснээр иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо.

Ийнхүү нийт аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, 330 сум, есөн дүүргийн сонгуулийн хороо, 2,087 хэсгийн хороодод нийт 18,647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах юм. Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2, 481 даамал ажиллах аж.