ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдөр дуусна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-05

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл хоёрдугаар сарын 25-нд орон даяар зэрэг эхэлсэн. Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж буй бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусах гэж байгаа тул Ерөнхий боловролын сургуулийг энэ онд төгсөгчид болон өмнөх оны төгсөгчид амжиж бүртгүүлэх шаардлагатай. 

Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр баталгаажихыг анхаарууллаа. Түүнчлэн үлдэж буй хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж бүртгүүлэх боломжтой ч солих, цуцлах боломжгүй юм. 

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ: 

Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл 
Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/