ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Гэрээсээ гэрэлтье” үндэсний цахим аян эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-15

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  “ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” үндэсний цахим аяныг санаачлан 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд орон даяар өрнүүлж байна.

“Гэрээсээ гэрэлтье” үндэсний цахим аян нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хорио цээрийн хугацаанд өрх гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ардын өв уламжлалыг сурталчлах замаар хүүхдүүдээ эерэг, зөв аргаар өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлээрээ аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бусдыгаа зөв дадал зуршилд уриалах, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. 

Аяныг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд болон залуучуудын хөгжлийн 35 төвөөр дамжуулан зохион байгуулна. “ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТЬЕ” цахим аяны хүрээнд Монголын өрх гэр бүл рүү чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүнд: 

  • Монгол Ардын үлгэрээр дамжуулан хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх, Гэр бүлийн уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Үлгэрч гэр бүл” цахим уралдаан зохион байгуулах 
  • Мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран “Цахим сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ”-г үнэ төлбөргүй зохион байгуулах 
  • Мэргэжлийн хуульчидтай хамтран “Цахим хуульзүйн зөвлөгөө, үйлчилгээ”-г үнэ төлбөргүй зохион байгуулах 
  • Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, гэр бүлийн уур амьсгалыг сайжруулах зорилготой “Нэг гэр бүл-Нэг дурсамж” нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах
  • Оюутан залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн “Гэрээсээ хөгжье” цахим цуврал подкаст зохион байгуулах
  • Залуу гэр бүлийн санхүү болон нөхөн үржихүйн харилцааг дэмжихэд чиглэсэн “Clubhouse”-д олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн хэмээн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.