ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дизель түлш тээвэрлэж явсан машин унаж, гурван тонн түлш асгарчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-15

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын авто машин унасан осол өчигдөр гарчээ.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба дөрөвдүгээр сарын 14-ний 21:19 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:30 цагт очиход 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн авто машин авто замын хажуу руу унаж, гурван тонн дизель түлш асгарсан байсныг элс, шороо асган саармагжуулж 4 цаг 30 минутын хугацаанд ажиллан аюулгүй болгожээ.