ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Батцэцэг: Хилээ ирэх тавдугаар сарын 1-нээс шат дараатай нээнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-26

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржхандын Ерөнхий сайдад хандан "Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонссон билээ. Энэ асуудалд ГХ-ны сайд Б.Батцэцэг хариулт өглөө. Тэрбээр Манай яамнаас цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Тус хуульд эх орондоо ирэх хүсэлтэй иргэдэд тавьдаг олон шалгуурыг хялбаршуулж, татан авах төлөвлөгөө хуваарийн талаар санал боловсруулсан.

Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн нислэг болон газраар нийт 31.168 иргэнээ татаж авчээ. Тусгаарлалтын хоногийг бууруулж, нислэгийн тоог нэмэгдүүлж гадаадын агаарын тээврийн нислэгийг шат дараатай сэргээнэ. Нутаг буцах яаралтай хүсэлтэй бүх иргэнээирэх тавдугаар сарын 1 гэхэд эх оронд нь ирүүлнэ. Цаашид Монгол Улсын хилийг ирэх сарын 1-ээс эхлэн шат дараатай нээнэ. Тусгай үүргийн нислэгийг зогсооно” гэв.