ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-аас сая тун Спутник-V вакциныг авахаар боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-26

ОХУ-аас сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр мэдээллээ. Тэрбээр "ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийх байх. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" гэж цахим хуудастаа бичжээ.