ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"ӨНӨӨДӨР 36 хүнээс халдвар илэрч, зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-09

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өчигдөр 6,465 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 36 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,372 болж байна. Тухайлбал, зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр илэрсэн халдваруудын 33 нь Улаанбаатарт, гурав  нь Төв аймагт бүртгэгдсэн. Нийт 36 тохиолдлын 34 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс байгаа бөгөөд 26 хүний эхний, найман хүний хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёр хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор яг одоо ажиллаж байна. Энэ хоёр хүн Сонгинохайрхан 18 болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд оршин суудаг” гэв.