ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.СУМЪЯАБАЗАР: Урлаг соёлын үйл ажиллагааг  тодорхой хугацаанд хойшлуулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-08

 

НОК-оос цаг үеийн асуудлаар Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр Улсын драмын эрдмиийн театрын 54 тохиолдлыг судлахад  Баянгол дүүргээс 11, Баянзүрх дүүргээс 17, Сүхбаатар дүүргээс 6, Сонгинохайрхан дүүргээс 9, Хан-Уул дүүргээс 5, Чингэлтэй дүүргээс 6 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаад бухимдах хэрэггүй. Бид үүнийг тооцож байсан. Нэмэгдэх нь гарцаагүй байсан. Үүнийг нэмэгдүүлэхгүй байхад халдвар хамгааллын дэглэм, олныг хамарсан арга хэмжээнд иргэний оролцоог харуулахыг хүсч байна. Вакцинд бид удаашралтай байгаа нь үнэн. Өрхийн эмнэлэг бусад эмнэлгүүд дээр түшиглэж вакцинжуулалтыг түргэсгэхийг хүснэ. Миний бие ч гэсэн олдсон вакциныг нь хийлгэхээр төлөвлөж байна. Орос бол Орос, Хятад бол Хятадын вакцин хийлгэе. Одонгийн найр цайллага гэсэн үйл ажиллагаагаа  хойшлуулна. Урлаг соёлын үйл ажиллагааг  тодорхой хугацаанд хойшлуулж, цаг сайхан болохоор зохион байгуулж болно. Зохион байгуулагчид нь ч гэсэн иргэд, төр засгаа хүндлээрэй. Төр, аж ахуй нэгж, иргэн гэсэн гурвалсан холбоог сайжруулж, хамтарч ажиллаж, бие биедээ хяналт шалгалт тавих хэрэгтэй. Мэдээж вакциныг иргэд сайн дурын үндсэн дээр хийлгэнэ. Улаанбаатар хотод дахин хөл хорио тогтоохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Нийслэлээс орох гарах иргэдийн хөдөлгөөнийг урьдын адил зохицуулна. Санал хүсэлтээ бидэнтэй хуваалцаарай. Дээрх тоглолт, олон нийтийн арга хэмжээнд оролцсон иргэд гэртээ байж, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай" гэв.