ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Азын дугаараас 320 сая төгрөг төвлөрүүлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-04

Авто тээврийн үндэсний төвөөс иргэдийн хамгийн их сонирхдог автомашины азын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 113 автомашины дугаар дуудлага худалдаагаар зарагдаж, 320 сая төгрөгийн орлого төвлөрчээ. Үүнээс 7777 гэсэн улсын дугаар хамгийн өндөр үнээр буюу 35 сая төгрөгөөр, 9999 гэсэн улсын дугаар 20.5 сая төгрөгөөр зарагдсан байна.

Дуудлага худалдаанаас төвлөрсөн дээрх мөнгийг хүүхдийг хүчирхийллийн эсрэг санд төвлөрүүлнэ гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн билээ.

Дуудлага худалдаагаар зарагдсан азын дугааруудын жагсаалт: