ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.ГАНБААТАР: Импортын бараанаас татгалзаж, ДОТООДЫН үйлдвэрүүдээ дэмжиж ажиллана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-04

“Тавантолгой түлш” ХХК импортын бараанаас татгалзаж, эх орны үйлдвэрүүдээ дэмжин ажиллахаар өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар “Таван толгой сайжруулсан түлшний үйлдвэр нь өөрөө үйлдвэрийн газар. Тус үйлдвэр нь Улаанбаатарын гэр хорооллыг сайжруулсан түлшээр хангах зориулалттай. Үндэсний үйлдвэрийн томоохон төлөөллийн нэг билээ. Түлшний үйлдвэрүүд дэлхийд хурдацтай хөгжиж байгаа. Хэрэглээ ч нэмэгдэж байна. Цаашид Улаанбаатар төдийгүй орон нутгийн айл өрхийг сайжруулсан түлшээр хангана. Түүнчлэн гаднаас маш их бүтээгдэхүүн байдаг. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжин дотоодоосоо хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлж байна. Тухайлбал, уутнаас эхлээд маш их зүйл шаардлагатай. Энэхүү шийдвэрийг дагаад үндэсний үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх боломжийг олгож байна. Эх орон ч захиалга, эх орон ч худалдан авалтыг эхлүүлж байна” гэв.