ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: Бүх газрууд хариуцлагатай байж, чадвал ирэх ТАВДУГААР САРЫН 1-нд хилээ нээнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-03

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар  Шадар сайд С.Амарсайхан танилцуулж байна. Тэрбээр "Эрсдэл буураагүй. Халдвар тархах эрсдэл өндөр байна. УОК, Засгийн газраас  гаргасан шийдвэрийн хүрээнд зохих дүрэм журам, халдварын нөхцөл байдалд анхаарч байна. Тиймээс бүх газрууд  хариуцлагатай байж, анхаарч ажиллавал ирэх тавдугаар сарын 1  гэхэд хилээ нээх боломж бүрдэнэ. Бид аль болох  бүх бэлтгэлээ хангаж ажиллаж байна. Харин үүнд бүх талын оролцоо чухал.  Түүнчлэн вакцинжуулалтыг Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаал, төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Цаашид татан авалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Вакцин худалдан авах хөрөнгийг шийдсэн, хэлэлцээрийг эрт хийсэн ч цаг хугацааны асуудал байгаа. Харин вакцинжуулалтыг энэ  сараас эрчимжинэ” гэв.