ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОРОН нутаг руу зорчих иргэд PCR шинжилгээний хариу гарсны дараа тасалбар захиална

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-03

Хот хоорондын замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо их байгаа билээ.  Тиймээс орон нутаг руу зорчих иргэд  72 цагийн дотор PCR  шинжилгээ өгсөн байх ёстой. УОК-ын мэдээлснээр шинжилгээний хариу гарсан цагаас эхлэн 72 цагийг тооцох аж. Иймд  орон нутагт зорчих билет цахимаар захиалах эрх нь үүснэ гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Тус төвийн Зорчигч тээврийн тасгийн дарга Б.Дуламсүрэн “PCR шинжилгээний хариу нь гарсан иргэн Автотээврийн үндэсний төвийн хаягаар тасалбараа захиална. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байгаа ч тасалбарын үнэд өөрчлөлт байхгүй. Үнэ 35 мянган төгрөг. Бид тусгай үүргийн тээвэрлэлтийн үетэй адил нэг автобусанд 40 зорчигч тээвэрлэнэ. Урд эгнээг жолоочийг тусгаарлах байдлаар бэлдсэн.Өөрөөр хэлбэл, 45 хүний суудалтай автобус 40 хүний дүүргэлттэй зорчино. Иргэд шинжилгээний хариу гарсан даруйд билетээ захиалсан байх хэрэгтэй. Иргэдэд анхааруулахад PCR шинжилгээний хариу гарсны дараа билетээ захиалах хэрэгтэй.Хариу гараагүй байхад тасалбар захиалах боломжгүй. Мөн “Гэрэгэ” киоскоор тасалбар захиалж болно” гэсэн юм.