ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Халдварын батлагдсан тохиолдлын тоо буурахгүй, үргэлжлэх хандлагатай байна"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-25

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 16,777 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 46 хүнд халдвар илэрсэн. Мөн "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нэг хүний шилжилгээнд халдвар шинээр илэрсэн бол уг арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтал 21 хүнээс халдвар илэрсэн. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрсэн. Халдварын нийт тохиолдлын тоо 2,801 бүртгэгдсэнээс 2,097 буюу 74.8 хувь нь эдгэрсэн. Шинээр үүссэн том голомт байхгүй боловч гэр бүлийн хүрээнд илэрсэн халдварууд бүртгэгдсээр байна. Халдварын батлагдсан тохиолдлын тоо тууштай буурахгүй, цаашдаа үргэлжлэх хандлагатай байгаа. Тиймээс  хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна" гэлээ.