ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 254 иргэн эх орондоо ирнэ

O.Admin
2021-02-24

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 25-ны 01:00 цагт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байгаа аж. Уг онгоцоор өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай зэрэг 254 иргэн эх орондоо ирэх юм. Яг одоо нислэгийн бүртгэл эхэлчихээд байгааг Гадаад харилцааны яам мэдээллээ.

Засгийн газар болон УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу гадны улс орноос ирж буй иргэдийн тусгаарлалтын 14 хоногийг багасгаж 10 хоног болгосон. Истанбул хотоос ирэх иргэдийг ч энэ журмаар тусгаарлах аж. Эдгээр иргэдийг Зүчи, Улаанбаатар, Тайж, Тэмүүжин зочид буудлуудад тусгаарлах юм байна. 

Гадаадаас ирэх иргэд PCR шинжилгээнд хамрагдсан байх ёстой бөгөөд эх орондоо ирсний дараа зочид буудалд тусгаарлагдах хугацаандаа 2, 8 дахь өдрүүдэд давтан шинжилгээ өгөх юм. Хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт гэртээ гарна. 14 хоног тусгаарлагдах шаардлагын хүрээнд үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлан ажиглахаар болсон билээ.