ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сумъяабазар: Хот руу орох гарах хөдөлгөөнийг энэ сарын 23-наас нээнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-19

Цар тахлын улмаас эдийн засаг доройтсон учир энэ сарын 23-ны 06:00 цагаас ихэнх ААН- үүдийн үйл ажиллагааг нээхээр болсон талаар Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Хатуу хөл хориог энэ сарын 23-нд сулруулж, 57 чиглэлийг нийтлэг журмаар ажиллуулахаар болсон. Харин саун массажны газрыг ажиллуулах боломжгүй.

Ирэх даваа гарагаас ААН-үүдийг тусгай горимын дагуу ажиллахыг зөвшөөрөхгүй бол эдийн засаг сөхөрлөө. Улаанбаатар хот 21 их наяд төгрөгийн эдийн засагтай.

Хөл хорионы үед энэ эдийн засаг уналтад орсон. Тиймээс ААН-үүдийг нээж эдийн засгаа сэргээх бодлого барина. Мөн хоёрдугаар сарын 23-наас нийслэл руу орох гарах хөдөлгөөн нээлттэй болно. Ингэхдээ PCR шинжилгээтэй хүмүүсийг нэвтрүүлнэ. 12 хоногийн хөл хорио хамгийн эцсийнх нь байна гэж би өмнө нь хэлж байсан. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй. Дахиж хөл хорио тогтоохгүй. Харин хороо, дүүрэгт хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтооно” гэлээ. Хотын даргын тухайд караоке, баарны үйл ажиллагааг нээх талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй ч саун, массажны газартай адилхан журам үйлчлэх болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Мөн УОК-оос эдгээр аж ахуйн нэгжүүд нээгдэхдээ баримтлах түр журмыг боловсруулсан бөгөөд маргааш олон нийтэд танилцуулах юм байна.