ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЯПОН УЛС: Виз нь хүлээгдэж байгаа, визний шар бичигтэй иргэд хилээр нэвтрэх боломжгүй

O.Admin
2021-02-04

Япон улс хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл 11 хотод онц байдал зарлаад байсан бол өнөөдөр 10 хотын онц байдлыг ахин нэг сараар сунгасан талаар Токио хот дахь МИАТ-ийн Төлөөлөгчийн газраас мэдээлэл ирүүлжээ. .

Өөрөөр хэлбэл, өмнө тогтоосон хорио, цээр үргэлжлэх бөгөөд Япон улсын иргэн, тус улсад оршин суух үнэмлэхтэй иргэд хилээр нэвтрэх боломжтой аж. Харин виз нь хүлээгдэж байгаа, визний шар бичигтэй иргэд хилээр нэвтрэх боломжгүй юм байна.

Дамжин өнгөрөх нислэгтэй иргэдийн нислэгийг зөвшөөрч байгаа ч өдөр дамнасан нислэгийг зөвшөөрөхгүй, зөвхөн тухайн өдрөө дамжин өнгөрөх боломжтой юм байна. Мөн улсын хилийг нэвтрэх гадаад улсын иргэдээс 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа аж.

Үүнээс гадна 14 хоног нийтийн тээвэр ашиглахгүй гэрээр тусгаарлагдан, өөрийн байгаа байршлыг Хорио цээрийн албанд мэдэгдэж, хавьтал тодорхойлох апликейшн ашиглах, амлалтын бичиг бичиж өгөх ёстой бөгөөд шаардлагатай PCR шинжилгээний хуудас болон амлалтын бичгийг хураалгахгүй бол хорио цээрийн албанаас заасан газар тусгаарлагдана.

Амлалтын бичгийг зөрчвөөс хорио цээрийн хуулийг үндэслэн цагдан хорих арга хэмжээ авахаас гадна, Япон иргэн бол хувийн мэдээллийг нийтэд тарааж, гадаад иргэн бол нэр, улсыг нийтэд зарлаж, оршин суух эрхийг хасч, албадан гаргах арга хэмжээ авах юм байна.