ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-10

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүр:  Долдугаар сарын  10–нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 07 дугаар сарын 11,12,13-нд амарч, 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 07 дугаар сарын 06-15-ныг дуусталх хугацаанд Чулуун овоо Номин агуулах худалдаа 08.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 08.30-24.00, Драгон төвд Номин хайпермаркет 07.30-22.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 07-15-ныг дуустал “Номин”-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд  долдугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, “Сансар -6”,22-ын товчооны зүүн талд ”Сансар-22”, Баянзүрхийн товчоо “Сансар-39” 06:00 -24:00, Яармаг “Сансар -34” 07:00 -24:00 цагт ажиллана. Баярын бүх өдрүүдэд “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. 07 дугаар сарын 10-нд “Сансар -10” 09:00 -21:00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Моннидер ХХК”-ний Оргил супермаркетууд: 2018 оны 07 дугаар сарын 06-наас 14-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны “Оргил” 09-22 цаг, Налайх,Сонсголон, Зунжин, Яармагийн Оргил салбар 09-22.30, Амгалан, Энканто, Зайсангийн Шилтгээн, Хорооллын төв 6 буудлын салбарууд 09.00-23.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 15-наас энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд Баярын өдрүүдэд “Боса -2”, бусад сүлжээ дэлгүүр, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амрахгүй ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллана.Баярын өдрүүдэд  Нарны зам болон Нисэхийн “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг, бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр 07 дугаар сарын 09, 10-нд 09.00-23.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд 10.00-21.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв  07 дугаар сарын 10 –ныг дуустал амрахгүй ажиллаж,  07 дугаар  сарын 11–17-ыг дуустал амраад, 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд  09.00 -19.00 цагт ажиллаж,  07 дугаар сарын 11-16-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.   

“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт  ажиллаж,  07 дугаар сарын 11-15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв 07 дугаар сарын 09–нд 09.00–18.00 цаг хүртэл  07 дугаар сарын 10-нд 09-15.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-14–нийг дуустал амарч, 07 дугаар сарын 15–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж,  долдугаар сарын 11-15–нд  амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.