ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-29

Өнгөрсөн долдугаар сараас эхлэн Батлан хамгаалахын салбарыг хариуцан ажиллаж буй Г.Сайханбаяр улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй.

БОЛОВСРОЛ: 

  • 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль
  • 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
  • 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт
  • 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль
  • 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 

  • 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч
  • 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга
  • 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга
  • 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дарга
  • 2020 оноос Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна.